Өнгөрсөн жил Перугийн Байгаль орчны яамны сайдтай хийсэн уулзалтын дараа Байгаль орчны яамны дэд сайд Эдгар Мартин Ромеро Ла Пуэнте Бурханы сүмийн ажилчин залуучуудын сайн дурынхны баг ASEZ WAO-той тусгай уулзалт хийлээ.
Сөүл, Мапу Бурханы сүмд болсон “Перугийн Байгаль орчны яамны дэд сайдтай хийсэн ASEZ WAO уулзалт”-ын үеэр дэд сайд Ромеро “Blue Ocean руу нэг алхам” сэдвийн дор ASEZ WAO-н гишүүдтэй байгаль орчин хамгаалахад шаардлагатай өөрчлөлтийн талаар ярилцав.
Асуулт, хариултын үеэр тэрээр “Залуучууд байгаль орчин хамгаалах, өөрчлөх үйлсэд манлайлан оролцож, иргэдийн оролцоог хөхүүлэн дэмжих ёстой. Та бүхний хүсэл эрмэлзэл, тууштай оролцоо үүний тод жишээ болж байна” хэмээн уриаллаа.
Тэрээр ASEZ WAO-н санаачилга, үйл ажиллагааг тууштай дэмжиж буйгаа илэрхийлэн, дэмжих гарын үсэг зурж, “ASEZ WAO-н хүчин чармайлтаар бүх хүн төрөлхтөн эрүүл орчинд амьдрах боломжтой болно гэдэгт би бат итгэлтэй байна” хэмээн дурдлаа.
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал