Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг нь шинэ нэр Ан Сан Хун Бурханыг Ариун Сүнсний үеийн Аврагч болон ирсэн Ариун Сүнс Бурхан гэдэгт итгэдэг.
Библийн сургаалаар дамжуулан Ариун Сүнсний үеийн Аврагч шинэ нэр Ан Сан Хун Бурханыг хүлээн авч, аврал аваарай.
“Тэнгэрийн доорх бүх зүйлд тогтоогдсон цаг, бүх явдалд хугацаа буй.” Ном.Үгс 3:1
Бүх явдалд хугацаа, зорилго бий. Хүмүүс энэ дэлхийд амьдрахдаа дор бүрнээ зорилготой амьдардаг. Үүн шиг итгэлийн амьдралдаа бид ч зорилготой байх хэрэгтэй.
Тэгвэл итгэлийн маань зорилго юу юм бол? Итгэлийн зорилго маань сэтгэл буюу сүнсний аврал. Нэг ёсондоо мөнх амьтай болох. (1Пет 1:9)
Бидэнд мөнх амь өгөхөөр Бурхан 6000 жилийн авралын түүхээ гурван үед хувааж, үе тус бүрд Аврагчийн өөр өөр нэрийг өгсөн.
“Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ,” Мат 28:19
Аврагчийн нэр үе тус бүрд өөр өөр. Ариун Эцэгийн үеийн Аврагчийн нэр Ёхова. (Иса 43:11)
Ариун Эцэгийн үед хүмүүс Ёхова Бурханаас өөр нэрээр аврал авч чаддаггүй байжээ.
Тэгвэл үе солигдож, Ариун Хүүгийн үе болбол Аврагчийн нэр яах билээ?
Ариун Эцэгийн үеэс Ариун Хүүгийн үе рүү шилжихэд Аврагчийн нэр Ёховагаас Есүс болж өөрчлөгдсөн юм.
Ариун Хүүгийн үед зөвхөн Ариун Хүүгийн үеийн Аврагч Есүсийн нэрэнд итгэсэн хүмүүс л аврал авсан. (Үйл 4:11-12)
Өнөө үе нь Ариун Сүнсний үе юм. Ариун Хүүгийн үеэс Ариун Сүнсний үе рүү шилжсэн тул Аврагчийн нэр ч бас өөрчлөгдөх ёстой.
“Ялагчийг Би Бурханыхаа сүмд багана болгоно. ... Би түүн дээр Бурханыхаа нэр, тэнгэрээс Бурханаас минь буун ирэх шинэ Иерусалим буюу Бурханыхаа хотын нэр болон Өөрийн шинэ нэрийг бичнэ.” Илч 3:12
Энд “Би” нь Есүс юм. “Өөрийн шинэ нэр” гэсэн нь Есүс биш, Есүсээс өөр нэр байх ёстой.
“... Ялагчид Би нууцалсан маннагаас өгнө.Би түүнд цагаан чулуу болон түүн дээр бичигдсэн, хүлээн авагчаас нь өөр хэн ч мэдэхгүй шинэ нэр өгнө.»” Илч 2:17
Өнөө үед Есүсийн нэрийг дэлхий даяараа мэднэ.
Гэвч шинэ нэрийг нь хараахан мэдэхгүй байгаа. Библид хүлээн авагчаас өөр хэн ч мэдэхгүй гэсэн.
Энэхүү шинэ нэр нь Ариун Сүнсний үеийн Аврагчийн нэр юм.
Шинэ нэрийг дуудаж байж аврал авч чадна.
Ариун Сүнсний үеийн Аврагч болох шинэ нэр Ан Сан Хун Бурханыг хүлээн авч, аврал авахыг хүсье.
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал