Ариун Гуравын сэнтий нэг гэж юу вэ? Энэ нь Ариун Эцэг Ёхова Бурхан болон Ариун Хүү Есүс, Ариун Сүнс Бурхан нь тус тусдаа оршдог биш, нэг Бурхан гэсэн утгатай. Ариун Гуравын сэнтий нэгийн утга учрыг ойлгохын тулд усны төлөв байдлыг бодож үзье.
Ус, мөс, уур гурав нь хэлбэр дүрс нь өөр, нэр нь өөр ч уг мөн чанар нь адилхан H2O буюу ус юм. Үүн шиг Бурхан ч мөн үе тус бүрд өөр дүр төрх, өөр нэрээр Аврагч болон гарч ирээд, авралын түүхээ гүйцэлдүүлжээ. Гэвч уг мөн чанар нь нэг л Бурхан юм.
“Учир нь бидний төлөө Хөвгүүн төрж, бидэнд Хүү өгөгдсөн аж. Түүний нэрийг... Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, ...” Иса 9:6
Библид хүүхэд болон төрөх Есүсийг төгс хүчит Ёхова Бурхан хэмээн зааж байна. Өөрөөр хэлбэл Ариун Эцэг Ёхова Бурхан болон Ариун Хүү Есүс нь нэг Бурхан юм. Ёхова Бурхан болон Есүсийн холбоо хамаарлыг ухаарсан анхны сүмийн элч нар Есүсийг Бурханы дүр хэмээн нотолж байжээ.
“... Христ Есүст байсан тийм бодолтой бай. Хэдийгээр Тэрээр Бурханы дүр байсан ч, ...” Фил 2:5-9
Шинэ гэрээний Библи бичигдэх үед “Бурхан” гэхээр Ариун Эцэг Ёхова Бурханыг заадаг байсан юм. Элч нар Есүсийг Ариун Эцэг Ёхова Бурхан мөн боловч биднийг аврахаар хүн төрхөөр ирснийг нь мэдүүлжээ. (Ром 9:5)
“Хүний бодлыг дотор нь буй сүнснээс өөр ямар хүн мэдэх вэ? Түүнчлэн Бурханыхыг Бурханы Сүнснээс өөр хэн ч эс мэднэ.” 1Кор 2:11
Хүний бодлыг өөрөөс нь өөр хүн мэдэхгүй байхад тэр тусмаа төгс хүчит Бурханы бодлыг Бурханаас өөр хэн ч мэдэж чадахгүй. Гэвч Библид Ариун Сүнс Бурханы гүн юмсыг ч хүртэл нягталдаг гэжээ.
“Гэвч Бурхан үүнийг Сүнсээр бидэнд илчилсэн юм. Учир нь Сүнс бүх зүйлийг, тэр байтугай Бурханы гүн юмсыг ч гэсэн нягталдаг ажгуу.” 1Кор 2:10
Төгс хүчит Бурханы гүн юмсыг Ариун Сүнс бүгдийг нь мэднэ гэсэн нь Ариун Сүнс нь Өөрөө Бурхан гэсэн утгатай юм. Өөрөөр хэлбэл Ариун Эцэг Ёхова Бурхан болон Ариун Сүнс Бурхан нь нэг Бурхан юм.
“... Хэн нэг нь нүгэл үйлдвээс Эцэгийн өмнө бид Өмгөөлөгчтэй агаад тэр бол зөвт Есүс Христ мөн.” 1Иох 2:1
Библид Есүсийг Өмгөөлөгч гэж зааж өгч байна. Өмгөөлөгч гэдэг нь еврей хэлээр “Параклетос” бөгөөд “Туслагч” гэж орчуулагддаг. Өөрөөр хэлбэл Есүс нь Туслагч гэсэн утгатай. Гэвч Библид Ариун Сүнсийг ч Туслагч гэж нотолж байна.
“Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүгдийг заах бөгөөд та нарт хэлсэн бүгдийг минь сануулах болно.” Иох 14:26
Ариун Хүү Есүс болон Ариун Сүнс Бурхан нь нэг Бурхан гэдэг нь батлагдаж байна. Библид Ариун Эцэг Ёхова Бурхан болон Ариун Хүү Есүс мөн Ариун Сүнс Бурханыг нэг гэж заадаг юм. Нэг Бурхан авралын түүхээ гүйцэлдүүлэхийн тулд үе тус бүрд өөр өөр төрх, өөр өөр нэрээр гарч ирсэн байна. Энэхүү Ариун Гуравын сэнтий нэг гэдэгт итгэвэл Ариун Эцэг болох Ёхова Бурхан ба Ариун Хүү Есүс мөн Ариун Сүнс Ан Сан Хун Бурханы хийсэн ажил нь ялгаагүй юм.
Тэнгэр газар түмэн зүйлийг бүтээсэн Ёхова Бурхан үнэндээ Ариун Сүнс Ан Сан Хун Бурхан юм. Ариун Сүнс Ан Сан Хун Христ 3500 жилийн өмнө Улаан тэнгисийг хуваан, Израилийг аварч, 2000 жилийн өмнө бидний нүглийг уучлахаар загалмайн зовлон амссан билээ. Түүнийг энэ газар ирэх үед анхны сүмийн итгэгчид Бурханы Хүү Есүс нь тэнгэр газар түмэн зүйлийг бүтээсэн Бурхан гэдгийг ухаарч, улмаар аврал авчээ. Энэ үед ч мөн адилхан. Ариун Сүнс Ан Сан Хун Бурхан нь тэнгэр газар түмэн зүйлийг бүтээсэн Бурхан гэдгийг ухаараад, аврал авахыг та бүхнээс хүсэж байна.
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал