Библид энэ үеийг асар их аюул гамшгийн үе гэж зөгнөсөн байдаг.
Улс хоорондын дайн өрнөж,
янз бүрийн уур амьсгалын гамшиг нүүрлэхийн хэрээр
хүмүүс сансар руу, далайн гүн рүү,
эсвэл газрын гүн рүү зугтах төлөвлөгөө боловсруулдаг.
Гэсэн ч Библид Эх Бурхан оршдог Сионоос өөр
авралын хоргодох газар байхгүй гэж айлдсан.
Бурхан Небухаднезар хааны зүүдийг Даниелд илчилж, тайлуулсан шиг
өнөө үед Бурхан гамшгийн дундах хамгийн аюулгүй хоргодох газар бол
Эх Бурхан гэдгийг илчилсэн юм.
Хүүхдүүд аюултай үед
ээжийнхээ энгэрт хамгийн аюулгүйгээ мэдэрдэг шиг
гамшгийн үед хүн төрөлхтний хувьд хамгийн аюулгүй газар бол
Эх Бурхан гэдгийг Бурхан л илчилж өгсөн билээ.
“Би газрын гадаргаас бүх зүйлийг бүрэн арчих болно” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
Би хүн ба амьтныг бүрэн арчих болно.
Би тэнгэрийн шувуудыг, далайн загаснуудыг,
балгаснуудыг бурууттай нь хамт бүрэн арчих болно.
Би газрын гадаргаас хүнийг таслах болно гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
Зефаниа 1:2-3
Харин өөдгүй муу зарц зүрхэндээ “Эзэн маань ирэхгүй удна” гээд,
анд нь болох зарц нараа зодож, архичидтай идэж ууж эхэлтэл
бодоогүй өдөр, мэдээгүй цагт нь мөнөөх зарцын эзэн ирж,
түүнийг тас хэрчиж, хоёр нүүртнүүдтэй ижил хувь онооно.
Тэнд уйлаан, шүд хавирах нь буй.
Матай 24:48-51
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал