Эвлэрүүлгийн өдөр нь ард түмэн болон тахилч нарын нүглийг өршөөдөг агуу өдөр. Израиль ард түмэн Бурханы ивээлийг мартаж, алтан тугалан шүтээнд үйлчлэх нүгэл үйлдэж Мосе Бурханаас авсан анхны Арван тушаалыг буталсан. Гэмшсэн израиль ард түмэнд Бурхан хоёр дахь Арван тушаал өгсөн өдөр нь “Эвлэрүүлгийн өдөр”-ийн үүсэл болсон.
Хуучин гэрээнд Израилийн бүх нүгэл Эвлэрүүлгийн өдөр хүртэл ариун газарт түр шилждэг байсан шиг өнөө үед ариун газрын бодит болсон Ан Сан Хун Христ, Эх Бурханд шилжсэн бидний бүх нүгэл Эвлэрүүлгийн өдрөөр нүглийг анх бий болгосон Сатанд шилждэг. Эцэст нь Сатан оёоргүй гүн буюу тамын шүүлтэнд орсноор бүх нүгэл устана.
“ЭЗЭН, Мосед айлдахдаа —Уг долоо дахь сарын аравны өдөр эвлэрүүлгийн өдөр буюу та нарт ариун цуглаан болой. Та нар сэтгэлээ номхтгож ЭЗЭНд галан тахил өргөгтун.”
Леви 23:26-27
“Дараа өдөр нь Иохан, өөр уруу нь ирж яваа Есүсийг хараад, —Харагтун! Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хурга.”
Иохан 1:29
“Тэднийг мэхэлсэн диавол хүхэр бүхий галт нуурт хаягдлаа. Тэнд мөн араатан болоод хуурамч эш үзүүлэгч байх агаад тэд үеийн үед өдөр шөнөгүй тарчилна.”
Илчлэл 20:10
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал