Итгэл нь ил үзэгдэхгүй хэдий ч
эцсийн дүндээ дуулгавар гэх үйлс үйлдлээр ил гардаг.
Бурхан эхлэлээс төгсгөлийг мэдүүлж,
хараахан болоогүй юмыг ч урьдчилан харж,
хүн төрөлхтнийг итгэлээр дуулгавартай байж
тэнгэрийн хаанчлалын авралд хүрэхийг урьж байна.
Бурхан бидэнд ямар нэг зүйлийг тушаавал
тэр нь Өөрийнх нь ашиг тусын тулд биш, харин бидний төлөө,
нэг ёсондоо Иосиа хаан, Абрахам, Ноа нарынх шиг
бүх зүйл бидний ашиг тус, авралын төлөө байдаг.
Ийнхүү энэ үед ч Сүнс болон Сүйт бүсгүй болж ирсэн
Ан Сан Хун Христ болон Эх Бурханы үгэнд дуулгавартай дагаснаар
хүн төрөлхтөн ерөөгдөж, эцэст нь Бурханы амралтад орох юм.
Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНд дуулгавартай байж,
миний өнөөдөр чамд тушааж буй Түүний бүх тушаалыг
хичээнгүйлэн дагаж мөрдвөөс ЭЗЭН Бурхан чинь
чамайг газар дэлхий дээрх бүх улс үндэстний дээгүүр өндөрт тавина.
Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНд дуулгавартай байвал
энэ бүх ерөөл чам дээр бууж, чамд хүрнэ. ...
Чи орохдоо ч ерөөгдөнө, гарахдаа ч ерөөгдөнө.
Дэд хууль 28:1-6
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал