Стресс бухимдлаас салахын тулд яах вэ?
Хүн бүр дотоод сэтгэлийн стрессээ тайлах өөрийн гэсэн аргатай.
Харин одоо би өөр нэг арга санал болгоё гэсэн юм.
Энэ нь “ээж рүүгээ залгах” юм.
Америкийн Стэнфордын их сургуулийн Анагаах ухааны сургууль 7-12 насны 24 хүүхдийг судалгаанд хамруулж, ээжийнхээ дууг сонсох үед тархи нь хэрхэн идэвхждэгийг судалжээ.
Зарим бичлэг ээжийнх нь дуу хоолойтой, зарим нь хаа хамаагүй эмэгтэйчүүдийн дуу хоолойтой байж.
Уг бичлэг хэдийгээр дэндүү богино, бүр секунд ч хүрэхгүй байсан ч хүүхдүүдийн 97 хувь нь ээжийнхээ дууг яв цав таньжээ.
Эхийнхээ дуу хоолойг сонсохдоо тэд бусад эмэгтэйчүүдийн дууг сонссоноос хавьгүй илүүгээр тархи нь идэвхжсэн байдаг.
Мөн ээжийнхээ дуу хоолойг шууд таньсан хүүхдүүд нийгмийн харилцааны чадвар өндөртэй нь тогтоогдсон аж.
Тэгвэл зөвхөн бидний махан биеийн тухайд л ийм гэж үү?
Бидний Сүнсний Эх тэнгэрээс энэ дэлхийд бууж ирэхийг Библид урьдчилан зөгнөсөн байдаг.
—Нааш ир. Би чамд Хурганы эхнэр болох сүйт бүсгүйг үзүүлье гэв.
... тэнгэрээс буун ирж буй ариун хот Иерусалимыг үзүүллээ.
Илчлэл 21:9-10
Дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм.
Гал 4:26
Тэнгэр Эх энэ дэлхийд махан биеэр ирснийг Библид гэрчилдэг төдийгүй бид хүүхэд нь болоход, мөн аврагдахад нөлөөлдөг Эхийнхээ ер бусын дуу хоолойг сонсож чадна.
Тэгвэл тэнгэр Эхийн дуу хоолойноос илүү үнэ цэнэтэй, эрхэм нандин, ашиг тустай дуу хоолой өөр бий гэж үү?
Тодорхой баримтаар та бүхэн хариултыг нь мэдэж авсан гэж итгэж байна.
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал