Бурхан хүний зүрх сэтгэл, цээж дотрыг нэвт шувт хардаг тул Түүнээс юуг ч нуух аргагүй. Хүний амьдралдаа үйлдсэн бүх зүйл Бурханы шүүх сэнтийн өмнө гарцаагүй илчлэгдэж, хүн бүр үйлсийнхээ дагуу шүүгдэх тул Библид “энд байх хугацаандаа эмээн биеэ авч яв” хэмээн айлдсан.
“Хамгийн дорд нэгэнд ч Бурханд хандаж буй мэт ханд” хэмээн сургасан Ан Сан Хун Христ болон Эх Бурханы сургаалын дагуу Бурханы сүмийн итгэгчид бие биедээ даруугаар үйлчилж, хайрыг хэрэгжүүлдэг. Түүнчлэн израиль ард түмний гомдол дургүйцэл, тахилчийн хөвгүүд болох Хофни, Финехас нарын ёс суртахуунгүй явдлаас үүдсэн сүйрлийг сургамж болгон авч, итгэлтэй, ариун амьдралаар амьдрахын төлөө үргэлж хичээдэг.
Яагаад гэвэл “Би ариун учраас та нар ариун байгтун” гэж бичигдсэн юм. Та нар ялгаварлалгүйгээр хүн бүрийг үйлсийнх нь дагуу шүүдэг Нэгэнийг Эцэг гэж дууддаг юм бол, энд байх хугацаандаа эмээн биеэ авч яв. 1Петр 1:16-17
Энэ бүхнийг дүгнээд, сонордуулахад Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна. Сайн, муу гэж ялгалгүй нууцлагдсан юм бүрийг, бүх үйлсийг Бурхан шүүлтэд аваачих болно. Номлогчийн үгс 12:13-14
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал