Урсан өнгөрөх үл үзэгдэх цаг хугацааг
харж чаддаг болгохын тулд цаг зохион бүтээсэнтэй адил
үл үзэгдэх сүнслэг ертөнцийн тэнгэрийн хаанчлал ба
тамын талаарх шүүлтийг Библиэс харж болно.
Гэрэл болон ирсэн Есүс Мелхизедекийн хэргэмийн дагуу ирсэн тул
Түүнийг дагаж буй хүүхдүүд өөрөөр хэлбэл Бурханы сүмийн итгэгчид ч
шинэ гэрээ Алгасал баярыг сахиж, сургаалыг нь хэрэгжүүлдэг.
2000 жилийн өмнө махан биеэр ирсэн Есүсийг
Аврагч гэж итгэдэг хүн ба итгэдэггүй хүн,
Ариун Сүнсний үед бол Сүнс болон Сүйт бүсгүй болж ирсэн
Ан Сан Хун Христ болон Эх Бурханд итгэдэг хүн ба итгэдэггүй хүн гэсэн
Бурханы шүүх хэдийн тогтоогдсон гэж Библид хэлж байна.
Тэрхүү яллалт ийм билээ. Хүмүүсийн үйлс муу муухай тул
гэрэл ертөнцөд ирэхэд тэд харанхуйг гэрлээс илүү хайрласан юм.
Муу муухайг үйлдэгч бүр үйлс нь илэрчих вий гэсэндээ
гэрлийг үзэн ядаж, гэрэлд гарч ирдэггүй.
Харин үнэнийг үйлдэгч, үйлс нь
Бурханы дотор үйлдэгдсэн гэдгийг ил харуулахын тулд
гэрэлд гарч ирдэг гэлээ.
Иохан 3:19-21
Бурхан бол гэрэл, Түүний дотор харанхуй огт үгүй гэдэг нь
бидний Түүнээс сонссон мэдээ бөгөөд та нарт тунхаглаж байна.
1Иохан 1:5
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал