Бидний үйлдэл зөв эсвэл буруу эсэхийг мэдэхийн тулд бид жинхэнэ гэрэл болох Бурхан руу очих ёстой. Өнөө үед Бурханы хүслийг ялгаж чадахгүй байгаа харанхуй ертөнцөд Ан Сан Хун Христ болон Эх Бурхан Амралтын өдөр, Алгасал баяр зэргээр амийн үнэний гэрлийг гэрэлтүүлсэн юм.
Бурхан энэ дэлхийд гэрэл болон ирээд харанхуйд харьяатай ертөнцлөг сэтгэлгээг устгаж, бидэнд тэнгэрийн зүйлийн талаар зааж, дэлхийд итгэл найдвар авчирч, гэрлийг гэрэлтүүлсэн. Үүн шиг Бурханы хүүхдүүд ч бас сайн мэдээний гэрлийг дэлхийд гэрэлтүүлэх ёстой бөгөөд ингэснээр хүн бүр Бурханыг таньж мэдэх болно.
Энэ эрин үеийн бурхан үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас тэд Бурханы дүр болох Христийн алдрын тухай сайнмэдээний гэрлийг үзэхгүй болжээ. ... Учир нь “Харанхуйгаас гэрэл гэрэлтэг” гэж айлдсан Бурхан бол Христийн царайн дахь Бурханы алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн Нэгэн юм. 2Коринт 4:4-6
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал