Яргай загас далайд амьдарч байгаад, төрсөн нутагтаа эргэн ирж түрсээ шахдаг. Тэр явцад яргай загас юу ч идэлгүйгээр хуримтлуулсан энергиэ ашиглан, зовлонг тэсвэрлэдэг шиг хүн төрөлхтөн бид ч мөн энэ дэлхийд сурсан муу зуршил, үйлс үйлдлээ бүгдийг хаяж, дээрээс төрөх зовлонг даван туулж, Эцэг Эхийн оршдог мөнхийн тэнгэрийн эх нутагтаа буцахын төлөө хичээх ёстой.
Библид зөгнөсөнчлөн бүх үндэстэн Иерусалим тэнгэр Эхийн энгэрт ирж буй энэ үед Бурханы сүмийн итгэгчид Эхийн сургаалыг дагаж “Эхийн хайрын хэл”-ийг үргэлж хэрэгжүүлээд, сайн үйлсээрээ Иерусалим тэнгэр Эхийн яруу алдрыг дэлхий даяар илчилж байна.
Энэ үеийн явдалд нийцэлгүй, харин оюун санааныхаа шинэтгэлээр өөрчлөгдөж байгтун! Тэгвэл Бурханы сайн, тааламжит, төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно. Ром 12:2
Бос, гэрэлт. Учир нь гэрэл чинь ирж, ЭЗЭНий алдар чиний дээр мандаж байна. Үзэгтүн, газрыг харанхуй, хүмүүсийг гүн харанхуй бүрхэнэ. Гэвч ЭЗЭН чиний дээр мандаж, алдар нь чиний дээр үзэгдэнэ. Үндэстнүүд гэрэл уруу чинь, хаад мандах туяа уруу чинь ирнэ. Исаиа 60:1-3
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал