Шинэ гэрээний сайн мэдээнд итгэж,
Бурханы хуулийг зөв мэдэж, түүнийг сахивал
мөнх амь хүлээн авч, тэнгэрийн хаанчлалд
Бурханы өвийг өвлөн авах хаан тахилч болох боломжтой.
Түүнчлэн Бурханы хууль биднийг Ан Сан Хун Христ рүү хөтөлж,
шинэ Иерусалим тэнгэр Эх рүү хөтөлж,
мөнхийн авралд хүргэх болно.
Исаиа зэрэг эш үзүүлэгчид
“Бурханы хуулийг дагахгүй байсан ч болно” гэсэн бодол нь
эцэстээ дэлхий дээр үй олон гамшиг авчрах шалтгаан болдог гэдгийг хэлж байна.
Бурханы хуулийг тогтоосон ёсоор нь сахидаг хүмүүс
баяр баясгалантай, аз жаргалтай, амар амгалан байх бол
Бурханы хуулийг орхисон хүмүүс
өөрсдийн бодлынхоо үр дүнд гамшигт өртөж, хараал хүрэх болно.
Тиймээс сонсогтун, үндэстнүүд ээ.
Тэдний дунд юу байгааг мэдэгтүн, хотол түмэн!
Газар дэлхий, сонсогтун.
Үзэгтүн, Би энэ хүмүүс дээр гай гамшгийг буюу
төлөвлөгөөнийх нь үр дүнг авчирч байна.
Учир нь тэд үгсийг минь сонсоогүй бөгөөд
хуулийг минь ч бас эсэргүүцсэн билээ.
Иеремиа 6:18-19
харин зовсон та нарт болон бидэнд
Эзэн Есүс хүчирхэг тэнгэрэлч нарынхаа хамт
тэнгэрээс илчлэгдэх үед амралт өгч,
Бурханыг мэддэггүй ба
бидний Эзэн Есүсийн сайнмэдээг дагадаггүй хүмүүсээс
дүрэлзэх галд өшөө авах аж.
2Тесалоник 1:7-8
Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Соннам Бүндан шуудан, хайрцаг-119
Утас: 031-738-5999 факс 031-738-5998
Ерөнхий чуулган: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Сүнэру-50 (Сүнэ хороо)
Төв сүм: Гёнги аймаг, Соннам хот, Бүндан дүүрэг, Пангюу ёгру-35 (Бэгхён хороо 526)
ⓒ World Mission Society Church of God. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Хувийн мэдээллийн талаарх баримтлал